-
Countries
-
Data and Analysis
-
Special Focus
-
Crisis Responses
Монгол Улс — ХҮН Амын Богино Хугацааны Хөдөлгөөнийг Тандах Туршилтын Судалгаа (6-9 сар, 2022)
Contact
hyakubi@iom.int
Language
Mongolian
Location
Mongolia
Period Covered
Jun 01 2022
Sep 30 2022
Activity
- Community Perception
- Mobility Tracking
- Baseline Assessment
Хүн амын богино хугацааны хөдөлгөөнийг тандах туршилтын судалгааг 2022 оны 6, 7, 8 дугаар сард Монгол Улсын 21 аймгийн 1640 багийг хамарч нийт багийн засаг дарга нарын мэдлэгийн түвшинд тулгуурлан зохион байгуулсан болно. Энэ удаагийн судалгаа нь НҮБ-ын ОУШХБ болон ҮСХ-ны хамтарсан анхны богино хугацааны хөдөлгөөнийг тандах судалгаа байлаа. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хүн амын богино хугацааны хөдөлгөөнийг тандах туршилтын судалгааны нэг адил зарчмаар энэхүү судалгаа явагдсан бөгөөд хүн амын суурь үзүүлэлт, албан ёсны бүртгэл, шилжин ирэлт, явалт, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэрэг үндсэн 5 сэдвийн хүрээг хамарсан. Тухайн багийн засаг дарга нь орон нутгийнхаа хүн ам зүй болон шилжилт хөдөлгөөний талаар гүнзгий мэдээлэлтэй гэж үзсэн учраас мэдээлэл цуглуулагчаар багийн засаг дарга нарыг сонгосон. ОУШХБ-аас өмнө нь хийгдэж байсан судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хомсдол нь манай улсын уламжлалт шилжилт хөдөлгөөний хэв маягийг өөрчилж байгааг тогтоожээ. Зудын давтамж, хүндрэл ихсэх нь хөдөө орон нутгийн амь амьжиргаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй шилжилт хөдөлгөөнд шууд нөлөөлж байна.