-
Countries
-
Data and Analysis
-
Special Focus
-
Crisis Responses
Монгол Улс – Улаанбаатар: "Хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн ба хэрэгцээ шаардлага" Түргэвчилсэн судалгаа #2 (2022 оны 6-8 сар) – Хотын хэмжээний
Contacto
hyakubi@iom.int
Idioma
English
Ubicación
Mongolia
Fecha de instantánea
Jun 01 2022
Aug 31 2022
Actividad
- Community Perception
- Mobility Tracking
- Baseline Assessment
Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн ба хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход чиглэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 2022 оны 6, 7, 8 дугаар сарын тойм мэдээллийг харуулсан болно. Уг судалгаа нь Монгол дахь ОУШХБ-аас Улаанбаатар хотод хийсэн хөдөлгөөнийг тандах ДТМ судалгааны аргачлалын хоёр дахь удаагийн тоон мэдээлэл нэгтгэлийн үе шат юм. Нэгдүгээр шатны тоон мэдээлэл нэгтгэлийн адил энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын бодит тоон мэдээлэл, суурь тоон үзүүлэлт, шилжин ирэгсэд ба явагсад (шилжилт хөдөлгөөн), хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, үйлчилгээний хүртээмж болон дэд бүтэц гэсэн найман үндсэн сэдвийг авч үзсэн болно. Тоон мэдээллийг Улаанбаатар хотын хамгийн жижиг засаг захиргааны нэгж болох хэсгийн1 нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, мэдээлэл нэгтгэгчийн мэдлэгийн нөөц бололцоо, мэдээллийн нээлттэй байдлаас хамааран хэсгийн ахлагч нараар тандалт судалгаа, ярилцлага хийх замаар нэгтгэсэн болно. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын өмнөх судалгаануудаас харахад газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс Монгол Улсын уламжлалт амьдралын хэв маягийг өөрчилж байгааг бидний хийсэн өмнөх судалгаанууд тогтоосоор байна. Ган, зудын2 давтамж нэмэгдэж, ажлын байр цөөн, амьдрах орчин нөхцөл хангалтгүй, хөдөөгийн хүн амын мал аж ахуйгаас хараат байдал зэрэг нь суурин газар болон бусад аймаг3 орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байна. Тэдгээр шилжих хөдөлгөөний үндсэн шинж чанарыг ойлгоход Монгол Улсын хэмжээндөөр өөр байршилд ажиллаж амьдарч, шилжилт хөдөлгөөнд оролцож буй хүн амын бодит тоон мэдээлэл шаардагдах бөгөөд мэдээллийн зөрүүтэй байдал үндсэн шинж чанарыг ойлгоход саад болж байна. Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын хүн ам, шилжилт хөдөлгөөний бодит мэдээллийг олж авах замаар энэ хоёр мэдээлэл хоорондын зөрүүг арилгаж дотоодын шилжилт хөдөлгөөний талаарх бодлого, үйл ажиллагааг бодит мэдээллээр хангах, мэдээллийн баазыг нэмэгдүүлэх зорилготой.