Монгол Улс - Дундговь аймагт Хүн амын хөдөлгөөнийг тандаx туршилтын судалгаа #1 (Хоёрдугаар сар 2022)

16 May 2022 Mongolia Download

ОУШХБ-ын өмнөх судалгаануудаар газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлууд нь Монголын уламжлалт амьдралын хэв маягийг өөрчилж байгааг тогтоожээ. Ган зудын давтамж нэмэгдэж, ажлын байр хомс, амьдрах орчин нөхцөл шаардлага хангахгүй, хөдөөгийн хүн ам малаас хэт хараат болсон зэрэг нь хөдөөгийн хүн амын амьжиргааг залгуулах боломжийг өдрөөс өдөрт бууруулсаар байна. Үүний зэрэгцээ энэ байдал нь хот суурин газар болон бусад аймгийн төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байна. Эдгээр шинээр гарч ирж буй шилжилт хөдөлгөөний (хүн амын хөдөлгөөн) хэв маяг нь тооллогын, бүртгэлийн мэдээлэл болон Монгол Улсын хэмжээнд амьдарч буй хүмүүсийн бодит тоон мэдээлэл хооронд ихээхэн зөрүү үүсгэсээр байна. Энэхүү туршилтын судалгаагаар ҮСХ болон ОУШХБ нь хамтран Өмнөговь, болон Дундговь аймгуудад багийн байршил дээрх хүн амын бодит тоог тандах зорилгоор Хүн амын хөдөлгөөнийг тандах матрицын “Хөдөлгөөний тандалт” – MT (Mobility Tracking) аргачлалыг ашиглахыг зорьсон юм.

Contact

vlutenco@iom.int